You are on page 1of 7

Шуурхай санах ой буюу RAM (Random Access Memory) санах ой нь чөлөөт хандалттай санах ой юм.

RAM
санах ойг тодорхойлогч үндсэн үзүүлэлт нь орчин үеийн процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт
болох хурдтай ажиллагаа юм. Ажиллах зарчмын хувьд RAM санах ойг динамик ба статик гэж хоёр ангилж
болно. Мэдээллийн анхан шатны эгэл нэгж нь бит болдог гэвэл шуурхай санах ойг тус бүр нь мэдээллийн
нэг бит хадгалах чадвартай олон үүрний цомог цуглуулга мэтээр авч үзэж болно. Динамик болон статик
санах ойн ялгаа нь битүүдийг хадгалах эгэл үүрнүүдийн бүтцийн онцлогоос хамаардаг.

Статик санах ойн хувьд үүрнүүд нь триггер хэмээх хоёр тогтвортой төлөв бүхий транзисторт схемээс
бүрддэг. Бит бичигдсэнээр ийм үүр нь уг хоёр төлөвийн аль нэгэнд орших ба тэжээлээр хангагдаж буй
тохиолдолд бичигдсэн битээ ямар ч хугацаагаар хадгалах чадвартай. Ингэж байнгын өөрчлөгддөггүй
нөхцөлд байдгаас нь уламжлан энэхүү санах ойг статик санах ой гэж нэрлэдэг байна. Статик санах ой нь
хурд сайтайгаараа давуутай ч цахилгаан тэжээлийн хэрэглээ ихтэй, нэг триггерийн үүр нь хэд хэдэн
транзистораас тогттдог тул кристалл дээрээ бага бус зай эзэлдгээс шалтгаалаад өгөгдлийн хувийн нягтрал
багатай.

Динамик санах ойд санах ойн эгэл үүр нь мэдээллийн биттэй уялдуулах боломжтой тодорхой богино
хугацаанд цахилгаан цэнэг хадгалах чадвар бүхий конденсатор байдаг. Энгийнээр тайлбарлавал санах ойн
үүрэнд логик нэгж бичихэд конденсатор цэнэглэгдэж, тэг бичихэд цэнэгээ алддаг. Өгөгдлийг унших үед
конденсатор унших схемээр дамжуулан цэнэгээ алддаг, харин конденсаторын цэнэг тэг бус байвал унших
схемийн гаралтан дээр нэгж утга тогтоогдоно. Үүнээс гадна унших явцад конденсаторын цэнэг алдагддаг
тул хуучин утганд нь цэнэглэж байх шаардлагатай. Ийм учраас унших процесс нь конденсаторыг дахин
цэнэглэх (шинэчлэн цэнэглэх) ажиллагаатай хослож явдаг. Хэрвээ үүртэй харьцахгүй удах юм бол хугацаа
өнгөрөх хэрээр гүйдлийн алдагдлын улмаас конденсатор цэнэгээ алдаж мэдээлэл устана. Ийм учраас
конденсаторын массив бүхий санах ой нь конденсаторын байнгын тогтмол цэнэглэгээ шаардаж байдаг тул
үүнээс үүдэн динамик санах ой гэж нэрлэдэг байна. Цэнэгийн алдагдлыг нөхөж байхын тулд санах ойн
үүрэнд тогтмол мөчлөгөөр хандаж конденсаторын өмнөх цэнэгийг нь сэргээх замаар шинэчлэн цэнэглэж
байдаг. Микросхемд шинэчлэн цэнэглэх процесс нь дурын нэг үүрэнд хандах үед матрицийн бүх л мөрт нэг
зэрэг явагддаг, өөрөөр хэлбэл нийт мөрийг мөчлөг байдлаар хангалттай хамарч чаддаг. Динамик санах ойн
давуу тал нь өгөгдөл байршуулах хувийн нягтшил өндөртэй, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг явдал
бөгөөд дутагдал нь статик санах ойтой харьцуулах тохиолдолд хурдны хувьд арай гүйцэхгүй. Динамик
санах ой DRAM (Dynamic Random Access Memory)-ийг компьютерийн шуурхай санах ой болгон ашигладаг
бол статик санах ой SRAM (Static Random Access Memory)-ийг процессорын өндөр хурдтай кэш-санах ой
үүсгэхэд хэрэглэдэг.

Динамик санах ойн микросхем нь квадрат матриц хэлбэртэй зохион байгуулагддаг бөгөөд матрицийн мөр ба
баганын огтлолцол нь дурын нэг эгэл үүр үүсгэнэ. Санах ойн ямар нэг үүрэнд хандах гэвэл тухайн тэр мөр,
баганын хаягийг өгөх ёстой. Санах ойн матрицийн оролтон дээр RAS (Row Address Strobe) гэж нэрлэдэг
тусгай строблогч импульс өгснөөр мөрийн хаягийг уншиж, CAS (Column Address Strobe) гэгддэг тусгай
строблогч импульс өгөхөд баганын хаягийг уншина. RAS ба CAS импульс нь ар араасаа ээлжлэн дараалж
явдаг ч CAS импульс заавал RAS импульсийн дараагаар дамжуулагдана. Өөрөөр хэлбэл эхлээд мөрийн
сонголт явагдсаны дараагаар баганын сонголт явагддаг. Эдгээр мөр, баганын хаяг нь хаягийн
мультиплексжүүлсэн тусгай bus-аар дамжуулагдана.

Динамик санах ойг мөн асинхрон ба синхрон гэж хувааж болдог. Асинхрон санах ойд хаяг үүсгэлт, удирдах
дохионы дамжуулалт болон өгөгдөл уншиж бичих ажиллагаа нь хугацааны дурын мөчид явагддаг бөгөөд
ингэхийн тулд ердөө дохио хоорондын цаг хугацааны хамааралд захирагдах ёстой байдаг.
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх,
командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн
хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад
үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн
хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн
хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн
компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг.
 
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:

RAM (Random Access Memory)

RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх
хавтанд суурилуулж өгдөг.
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь
шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь
процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу
диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл
нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан
тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод
зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д
хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас
хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу
"out of memory" гэсэн алдааг өгдөг байна.

RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:

• VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган
мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа
нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон
хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой
бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн
видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах
хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
• RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н
нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны
технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны
хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа
ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч
компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM)
дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд
зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч
ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг
дамжуулах юм.
• NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч
мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын
зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM,
EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
• MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг
бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын
порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с
хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit
өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим
төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа.
• SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай
ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол
SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу
хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч
энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
• SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай
процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2
дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц
RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор
дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.
• DRAM (dynamic random access memory) SRAM-ийг бодоход илүү түгээмэл
хэрэглэгддэг, арай хямд
• SRAM (static random access memory) DRAM-ийг бодоход хурдтай боловч илүү үнэтэй,
илүү зай мөн тог хэрэглэдэг.
• EDO RAM: DRAM-ийн шинэ (extended data out) – SRAM-ийн гүйцэтгэлтэй
ижилсүүлэхийг зорьсон.

RAM нь :
SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан
DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан

Санах ойн бусад хэлбэрүүд:

• Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах
боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт
байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн
байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад
instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory-
ийн ашиг тусыг мэдрэх болно.
• Flash memory: ихэвчлэн notebook, subnotebook хэрэглэх бөгөөд кредит картны
хэмжээтэй энэхүү карт нь эх хавтан дээрх slot-д суулгаж өгдөг. Flash нь ердийн RAM шиг
бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг
хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог.

ROM (Read Only Memory)


Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг
асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог
нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт
оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж
байдаг.
• PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж
байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах
боломжтой.
• EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны
тусламжтайгаар программийг устгадаг.
• EEPROM (Electrically erasable programmable read-only memory)

Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах,
дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд
motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн
хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн
жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт
юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой
байдаг байна.
Memory (санах ой)
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд
хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал
компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог.
Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Санах ойг RAM гэж нэрлэдэг.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
- RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь
шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь
процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон
хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр
уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л
хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин
дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг
хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд
хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн
дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай
багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн
алдааг өгдөг байна.
- ROM (Read Only Memory)
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд
компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас
ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ
алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер
дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
- PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь
ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр
тийшээ зөөж хадгалах боломжтой.
- EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан
туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
- EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь
устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм.
Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь
компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай
байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу
ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө
санах ойтой байдаг байна.

RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:


VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган
мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт
уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон
гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний
электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт
шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон
нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н
нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны
технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах
ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа
ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан
боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink
DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч
RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр
хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар
өгөгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч
мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай
зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM
нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг
бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт
гаралтын порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул
ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох
бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн
адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж
байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай
ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж
сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр
үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол
SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас
ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх
хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO
DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж
чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz
бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.

 SDRAM, DDRAM хоерыг нэн эх хавтан дээр хэрэглэж болно. Гэхдээ суурилуулах гэж буй
SDRAM, DDRAM хоерын хурд зөрөөтэй байж болохгүй. PC 400, PC 533 гэх мэт дээр нь
үзүүлэлт нь бичээтэй бий

DDR RAM - Double Data Rate RAM. Энэ нь 2001 оны зах зээлийг эзлэнэ гэж
тооцоологдож буй цоо шинэ загварын RAM. Гол санаа нь такт дохионы 2 талд нь
хоёуланд нь мэдээлэл дамжуулах явдал юм. Yvнйиг ашиглан PC100-г 200 MHz,
PC133-г 266 MHz тун хялбарханаар єєрчлєн гаргаж авч болох ажээ. Гэхдээ энэ
тєрлийн RAM-нууд нь SDRAM-саа 16 pin-р олон буюу 184 pin-тэй байна.

You might also like